НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ. Иргэд өмнөх улирлынхаа буцаан олголтоо авахын тулд тухайн сарын 8-ны дотор баримтаа цахим системд бүртгүүлэх учиртай. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сард хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны 23:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтой. Уг хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ.
Холбогдох хуулийн дагуу иргэд НӨАТ-ын буцаан олголтоор нийт худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувийг авдаг. Энэ хэмжээ ойрын хугацаанд нэмэх бодлого байхгүйг Сангийн сайд өчигдөр мэдэгдсэн юм.
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай
+1
+1
+1
+1
+1