ЕРӨНХИЙ САЙД “САХАЛ” ХОЧИТ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ЭЛЬ ЧАПОТОЙ ЗҮЙРЛЭВ

АНГИЛАЛ :

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийсэн. Энэ үеэр Хөгжлийн банкны томоохон зээлдэгч “Сахал” Д.Эрдэнэбилэг гэх хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа тухай асуудал хөндөгдсөн. Тэрбээр “Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн банк нөгөө охин компани нь. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байна. Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажилладаг байсан. Хөтөлтэй холбоотой асуудлыг бид шийдсэн. Энэ бол хэн нэгэн хүний хувийн өмчит халдсан асуудал огт биш. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидаж байгаа зүйл огт биш. Эрдэнэт, Хөтөл, Хөгжлийн банк дээр асуудал үүсгэж байгаа зүйл байхгүй. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой” гэв.

ЭЛЬ ЧАПО ГЭЖ ХЭН БЭ?

Эль Чапо буюу Атигар хэмээх нэрийг сонсоод Мексик, Латин Америк даяараа дагжин чичирдэг. Мексикийн хамгийн том хар тамхины мафийн толгойлогч, Атигар хочитыг Эль Чапог зартай алан хядагч Осама бин Ладенг устгасны дараа АНУ-ын Төрийн департамент дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн, Америкийн нэг номерийн дайсан хэмээн албан ёсоор зарласан байдаг. Учир нь Мексик, Өмнөд Америкаас АНУ-ын хил даван орж ирж байгаа хар тамхины ихэнхийг Эль Чапогийн захирсан “Синалоа” картель илгээдэг байжээ. Ер нь Гусманы удирддаг “Синалоа” бүлэг дэлхийн хамгийн том хар тамхины бүлэгт тооцогдож, Америкаас гадна Европ, Азийн 50 гаруй оронд хар тамхи нийлүүлдэг судалгааг Интерполоос гаргасан байдаг.

Гузманыг баривчлах үеэр

Ер нь Эль Чапо этгээд үйлдлээрээ алдаршсан нэгэн. Домогт Аль Капонегоос хойш анх удаа Америкийн нийгмийн хамгийн том дайсан хэмээн цоллогдож яваа энэ Атигарын сүүлчийн орголт Холливудын “Шоушенкаас оргосон нь” киноны үйл явдалтай төстэй. Гэхдээ тэр газар доорх хонгилыг кинон дээрх шиг 20 жил ухсангүй, ганцхан жилийн дотор л амжуулжээ.

Түүний хөрөнгө 1 тэрбум ам доллар

“Альтиплано” шоронгоос 1.5 км зайд орших эзэнгүй хоосон байрнаас түүний камер хүртэл ухсан хонгил нь 1.7 метр өндөр, 80 см өргөнтэй, дотор нь гэрэл, агааржуулагч, мотоцикль хүртэл байсан гэнэ. Энэ хонгилыг ухахад 3.25 мянган тонн шороо гарч, долоон тоннын багтаамжтай ачааны тэрэг 380 удаа зөөсөн байх тооцоог шинжээчид гаргажээ. Мөн орчин үеийн багаж хэрэгслээр гурван ээлжээр ажиллаж байж л жилийн дотор дуусгах боломжтой гэнэ. Шоронгийн харуул манаанд ч мэдэгдэхгүй, газар шорооны энэ их ажлыг яаж амжуулсныг бурхан л мэдэх байх.

Мексикийн засгийн газар 3.8 сая доллар, АНУ-ын засгийн газар 5 сая доллараар түүний толгойг үнэлж байжээ

Зарим хэвлэлээр Гузман оргох бэлтгэл, шоронг тэр чигээр нь хахуулдахад нийт 50 сая ам.доллар зарцуулсан гэж бичиж байлаа. Олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Мексикийн хамгийн баян 10 эрхмийн нэгэнд тооцогддог түүнд шоронгоос оргоход ийм хэмжээний мөнгийг цацахад асуудалгүй л байсан байх.

Ер нь Гузман газар доорх хонгилд тун элэгтэй. 1990 онд Гузман гэртээ амьтны хүрээлэн байгуулахаар архитектор Фелипе де Хесус Корона-Верберийг урьжээ. Амьтны хүрээлэн бариулах зуураа хар тамхи, мөнгө, зэр зэвсэг нуух нуувч олныг хийлгэж байлаа. Энэ үед АНУ-ын хилийн ойролцоох байшин дор нууц өрөө барьж болоод байхад хил давсан хонгил барьж болохгүй гэж үү гэсэн бодол Гузманы толгойд төржээ.

Гузман шоронгоос оргож байгаа үеийн камерт үлдсэн бичлэг (Шоронгоос 1.5 км-ын зайд Гузманы камер хүртэл ухсан хонгилын гарц байжээ)

Ингээд Фелипе де Хесус Мексикийн Агуа-Приета хот дахь Гусманы гэрээс Америкийн Дуглас хотын агуулах хүртэл хонгил барьсан байна. Энэ санаа хар тамхины бизнест хувьсгал авчирсан юм. Одоо Америкт Мексикээс нийлүүлж байгаа хар тамхины наймааны ихэнхийг газар доогуур хийж байна. Цагдаагийн газраас “Синалоа” бүлгийнхний 90 гаруй хонгилыг илрүүлэн, шалгахад дотор нь гэрэл, агааржуулагч, ачаа зөөх төмөр зам ч байсан гэдэг.

Тэрээр нэг хэсэг Сьерра-Мадре ууланд амьдарч байхдаа доод тал нь 300 бие хамгаалагчгүй бол гадагш гардаггүй байжээ. Цагдаагийн газрынхан түүнийг хаана байгааг мэдлээ ч баривчлах ямар ч найдваргүй байлаа. Өстөн дайснууд нь хордуулж магад гээд тэр хувийн тогоочийнхоо хийсэн хоолоос өөр зүйл амсдаггүй. 2007 онд Атигар Мексикийн мисс, мафийн толгойлогчийн охин, 18 настай Эмма Коронельтэй гэрлэснийхээ дараа хамгаалалтаа багасгаж, ихэнхдээ хотод амьдардаг болсон юм. Залуу эхнэр нь зугаалж цэнгэхийг хүсч, Гусман өөрөө ч хөрөнгө мөнгөө үрж эхэлжээ. Түүнийг ресторанд хоол идэхээр ороход бие хамгаалагчид нь бүх үйлчлүүлэгчийн гар утсыг хураан авч, атигарыг хооллож дуусахыг нь хүлээдэг байв. Гусман зоогоо бариад, хүмүүсээс хүлцэл өчиж, бүгдийнх нь тооцоог хийгээд, гар утсыг нь өгөөд явдаг байсан аж.

Дэлхийн хамгийн том хар тамхины наймаачин, мафийн бүлэглэлийн толгойлогч Гузман хэмээх энэ эрийн тухай товчхон өгүүлэхэд ийм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-7.6 ° C
-7.6 °
-7.6 °
32 %
5.8kmh
100 %
Бям
-3 °
Ням
-13 °
Дав
-22 °
Мяг
-17 °
Лха
-13 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...