МҮЭХ-ноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулжээ.
Улаанбаатарт худалдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:
- Цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар
- Шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар
- Үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар
- Үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар
- Адууны мах 20 хувиар
- Сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар
- Ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар
- Элсэн чихэр 2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар
- Монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар
- Лууван 50 хувиар
- Сонгино 75 хувиар
- Тахианы мах 22,4 хувиар
- Шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар
- Дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар
- Газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.
Мөн нэг ам.доллар 2022 оны гуравдугаар сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.
+1
+1
+1
+1
+1