ЭЛОН МАСК ТВИТТЕРИЙН ЭЗЭН БОЛЖЭЭ

АНГИЛАЛ :

Элон Маск олон нийтийн сүлжээ Твиттерийн хувьцааны 9.2 хувийг худалдаж авснаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ.

Түүнийг хувьцаа худалдаж авах сургаар Твиттерийн хувьцааны үнэ 22 хувиар өссөн байна. Өнгөрсөн баасан гаригт арилжаа хаагдах үед түүний эзэмшиж буй хувьцаа 2.9 тэрбум ам.долларт хүрчээ. Улмаар өчигдөр өглөө /2022.04.04/ үнэ огцом өсч, 3.5 тэрбум ам.доллар болсон байна.

Маск ямар зорилгоор хувьцаа худалдаж авсан нь тодорхойгүй байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд твиттерийн бодлогыг багагүй шүүмжилсээр ирсэн. Мөн өнгөрсөн сард шинэ сошиал платформ бий болгох талаар нухацтай бодож эхэлсэн гэж байв. “Wedbush Securities” компанийн технологийн шинжээч Дэн Айвс хэлэхдээ “Тэр идэвхтэй ажиллаж, Твиттерт  өөрчлөлт хийхийг зорьж байгаа гэж би бодож байна. Маск Твиттерийн үйл ажиллагааны арга барилыг өөрчлөхийг оролдоогүй ч гэсэн ийн их хэмжээгээр хувьцаа худалдан авсан нь бусад идэвхтэй хөрөнгө оруулагчдыг тус компанид хувьцаа эзэмшихэд түлхэц болно” гэжээ.

Хөрөнгө оруулагч аливаа компанийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг худалдаж авч буй тохиолдолд АНУ-ын үнэт цаас, биржийн хороонд худалдан авалтаа ил тод мэдүүлэх ёстой. Уолл Стритийн үзэж буйгаар 10-аас бага хувь эзэмших нь идэвхгүйд тооцогддог ажээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...