Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож, монголын дугуйчид түүхийн шинэ хуудсыг нээлээ. Тажикистаны тэнгэрт 5 мөнгө, 3 хүрэл медаль авч нийт 8 удаа эх орныхоо далбааг мандуулан дэлхийн түвшинд хүрснийг дугуйчид ийнхүү баталлаа.
Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж, ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм. Манай тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд медаль аваагүй байсан юм. Ийнхүү Монголын унадаг дугуйн спорт шинэ шатанд гарсаныг өнөөдрийн амжилт тодорхойлж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээний амжилтаас дурдвал,
- Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мастер 50+ ангилалд уралдсан Г.Жаргалсайхан мөнгөн медаль,
- Элит эмэгтэй /Women Elite/ ангилалд ганцаарчилсан гараатай 24 км-т уралдсан ОУХМ Ц.Солонго хүрэл медаль,
- Ганцаарчилсан гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал 8 улсын тамирчидтай өрсөлдөж, хүрэл медалийн эзэн боллоо.
+1
1
+1
+1
1
+1
+1