ГЕРМАН, ФРАНЦ ОРОСЫН ХИЙН ТӨЛБӨРИЙГ РУБЛИЭР ХИЙХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

АНГИЛАЛ :

 

БЕРЛИН. /CNN/. Герман, Францын Эдийн засгийн сайд нар Оростой байгуулсан гэрээнүүдийн дагуу хийн төлбөрийг зөвхөн еврогоор хийх үүрэг хүлээсэн гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.

“Гэрээнүүдэд төлбөрийг еврогоор хийнэ гэж заасан бөгөөд цаашид ч еврогоор хийх болно” гэж Францын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Мэр Германы Эдийн засгийн сайд Роберт Хабектай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. “Бид Оросын хийн төлбөрийг гэрээнд тусгаснаас өөр валютаар хийхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Б.Мэр нэмж хэлжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “найрсаг бус” орнуудтай байгалийн хийн худалдаа хийх тухай шинэ зарлигийн дагуу компаниуд Оросын банкнуудад данстай байж, төлбөрийг рублиэр хийх шаардлагатай болно гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Мөн пүрэв гарагт болсон өөр хэвлэлийн бага хурлын үеэр Р.Хабек, “Герман цаашид үүсэж болзошгүй бүх нөхцөл байдалд, түүний дунд Орос Европ руу хийн нийлүүлэлтээ зогсоох зэрэгт “бэлтгэлтэй” байгааг мэдэгдсэн бол Б.Мэр Франц Оросын хийн нийлүүлэлт зогсоход “бэлтгэж байгаа” талаар мэдээлжээ. Германы Канцлер Олаф Шольц мөн пүрэв гарагт Берлин Оросын хийн төлбөрийг зөвхөн еврогоор хийнэ гэдгийг батлан мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Бид хий болон бусад нийлүүлэлттэй холбоотой гэрээнүүдийг нягталсан. Тэдгээр баримт бичигт төлбөрийг еврогоор, зарим тохиолдолд ам.доллароор хийх боловч ихэнх тохиолдолд еврогоор хийнэ гэж заасан. Миний бие Оросын Ерөнхийлөгчтэй ярих үеэрээ мөн энэ хэвээрээ үргэлжилнэ гэдгийг тодорхой илэрхийлсэн” гэсэн байна

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
30.1 ° C
30.1 °
30.1 °
12 %
2.9kmh
0 %
Мяг
30 °
Лха
23 °
Пүр
22 °
Баа
27 °
Бям
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...