СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛСОН

АНГИЛАЛ :

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Тэгвэл тус цогцолборын барилга угсралт, тохижилтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан энэхүү цогцолборыг “Улаанбаатар барилга” ХХК барьж, ашиглалтад өглөө. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 300 хүүхдийн хүчин чадалтай. Нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр бага сургууль, 216 дүгээр цэцэрлэгийн цогцолбор байдлаар үйл ажиллагаа явуулах юм. Цогцолборын A блок нь цэцэрлэгийн зориулалттай, 120 хүүхэд суралцах бөгөөд стандартад нийцсэн анги танхим, ариун цэврийн өрөөг тохижуулжээ. Харин Б блокт 180 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль үйл ажиллагаа явуулахаар анги танхимыг бэлтгэсэн байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж бүрдэх юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
37 %
2kmh
0 %
Бям
-14 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...