КИРГИЗТЭЙ ХАМТРАН НООЛУУРЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

АНГИЛАЛ :

     Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны IV хуралдааны хүрээнд Монгол-Киргизийн бизнес уулзалт болов. ГХЯ, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан уулзалтад Киргизийн хөнгөн үйлдвэрийн салбарын бизнесийн төлөөлөл оролцлоо. Тэд Монгол Улс дахь хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын ноос, ноолууран түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Евразийн зах зэээлд борлуулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилготой байгаагаа илэрхийллээ.

     Мөн манай улсад бараа, бүтээгдэхүүнээ экспортолж, хамтын ажиллагааг өрнүүлэхээ илэрхийлж байна. Монгол Улс, Киргиз улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр улс ХАА, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчалын салбарт хамтран ажиллахаар боллоо. Мөн бүс нутгийн хэмжээнд Улаанбаатар- Бишкек хот хооронд хамтын шууд харилцаа тогтоохоор боллоо.

     Киргизийн тал Монголын ноос, ноолууран түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Евразийн зах зэээлд борлуулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилготой байгаагаа илэрхийллээ.

     Киргиз улс ХАА-н салбарт, ялангуяа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, оёмол, сүлжмэлийн үйлдвэрлэл ихэд хөгжсөн. Энэ талын бүтээгдэхүүнийг Монголд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа бол манай талаас Киргизийн ААН-үүдтэй хамтарсан үйлдвэр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хүрээнд хамтран ажиллах, жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлж буй Киргизийн туршлагаас суралцах боломжтойг хэлж байна. Энэ ажлын эхлэл болгож Киргизийн хөрсөнд ургадаг жимсний модыг Орхон аймагт буюу Эрдэнэт хотод суулгаж жимсгэний аж ахуй хөгжүүлэх төслийг эхлүүллээ.

     Хоёр тал эхний ээлжинд худалдааг нэмэгдүүлж, хоёр орны хоорондох агаарын тээврийн шууд нислэг болон хуурай газраас транзит тээврийг ашиглаж бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцлоо. Мөн аялал жуучлалын салбарт хамтарч ажиллах боломж байгааг Киргизийн тал илэрхийлж байв. Хоёр орны хоорондох худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тээвэр, логистик чухал байгааг уулзалтаар хөндөж байв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
38 %
2.4kmh
0 %
Бям
-15 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...