БОГЦГОР ХОТОН ШУВУУГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

     Борцгор хотон шувууг хамгаалах хэлэлцүүлгийг Зэрлэг амьтдыг судлан хамгаалах төвөөс өнөөдөр “Корпорэйт” зочид буудалд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр зүүн Азийн сүүлчийн борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах талаар байгаль хамгаалагч нар, шувуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд ярилцлаа.

     Монгол орны баруун бүсэд зусаж үрждэг борцгор хотон шувуу (pelecanus crispus) нь манай орны хувьд хамгийн цөөн тоотой үлдсэн, Амьтны тухай хуулиар “нэн ховор” ангилалд орсон, олон улсад Зүүн Азийн хамгийн ховор усны шувуу гэдгийг Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн тэргүүн, шувуу судлаач Н.Цэвээнмядаг танилцууллаа. Хэдий тийм боловч манай улс уг шувууг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй явж иржээ.

     Хамгийн сүүлд, 2019 оны 7 дугаар сард “Зүүн Азийн борцгор хотонг хамгаалах” талаар олон улсын зөвлөлдөх уулзалтыг Ховд аймагт зохион байгуулжээ. Дээрх уулзалтаар бүс нутгийн хэмжээнд хотон шувууг хамгаалах үйл ажиллагааг хэлэлцэж, тодорхой зөвлөмж гаргасан байна. Үүний нэг нь монгол орны баруун хэсэгт үлдсэн үржлийн колонийг хамгаалах үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөг боловсруулах явдал байв. Гэвч тухайн үйл ажиллагаа гүйцэтгэлгүй явж иржээ. Тиймээс энэ удаагийн уулзалтаар, юуны өмнө манай орны хэмжээнд хотонг хамгаалах талаар талууд нэгдсэн ойлголтод хүрч, улмаар хамгаалах ажлын төлөвлөгөөг батлах талаар хэлэлцэв.

     Борцгор хотон шувууг хамгаалах талаар Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн замналын түншлэл (EAAFP), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN Pelican Specialists Group)-ны хотонгийн мэргэжилтнүүдийн Ажлын хэсэг, манай улсын БОАЖЯ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-тай хамтран ажиллаж байна. Ялангуяа, Хар ус нуурт борцгор хотонд хиймэл үүр байгуулан үржил, нүүдлийг судалж буйг Монголын шувуу хамгаалах төвийн мэргэжилтэн Г.Амархүү өнөөдөр танилцуулав.

     Мөн Волт Диснейн байгаль хамгаалах сангаас санхүүжилж буй “Борцгор хотонг хамгаалах төсөл”-ийг манай улсад хэрэгжүүлж буй талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн мэргэжилтэн Б.Нямбаяр танилцууллаа. Манай улсад борцгор хотон шувууг хууль бусаар агнаж хошууг нь авч худалдах, ялангуяа нийгмийн сүлжээгээр энэ талын зар тавьж, хил дамнан наймаалах зөрчил их гардаг нь уг шувууг ховордоход хүргэж буйг мөн хөндлөө. Нэн ховордсон уг шувууг агнавал 13 сая төгрөгийн торгууль төлж, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг аж.

     Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн танилцуулснаар, 60-80 борцгор хотон шувуу манай орны баруун талаар үүрлэн нүүдэллэж зусаад, БНХАУ-ын зүүн хэсгийн далайн эрэг орчмоор өвөлждөг байна.  1970-аад оны үед манай улсад 400 гаруй борцгор хотон нүүдэлж байжээ.

     “Монгол орны борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” уулзалт хэлэлцүүлгийг БОАЖЯ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF Mongolia) хамтран зохион байгуулж, Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн замналын түншлэл (EAAFP), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN Pelican Specialists Group)-ны хотонгийн мэргэжилтнүүдийн Ажлын хэсэг, Монголын Шувуу хамгаалах төвийн мэргэжилтнүүд оролцлоо. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
15.5 ° C
15.5 °
15.5 °
66 %
9.2kmh
89 %
Бям
14 °
Ням
24 °
Дав
30 °
Мяг
30 °
Лха
28 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...