МАН-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ Х.БАТТУЛГА АН-ЫН ДАРГА БОЛОХ ЮМУУ?

АНГИЛАЛ :
     Би Халтмаагийн Баттулгыг АН-ын даргын сонгуульд дэмжихгүй.2017 онд Х.Баттулга таныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь нам дотор дэмжих дэмжихгүй асуудал яригдаж байхад МАН үнэмлэхүй ялж галзуурч байхад Ардчилал, эрх чөлөөг хамгаалах байгаа ганцыгаа дэмжихгүй яахав гэж эрс тэрс хэлээд Увс аймагт хавтгай ялагдаж байхад хувийн зардлаар өөрийнхөө хариуцсан сум, багт ялалт байгуулж байсан.Ялалт ялагдлын дэнсэн дээр зүдэрч явахад чинь үнэт зүйл, үзэл бодол, зарчимдаа дэндүү үнэнч АН-ын залуус эр хүн шиг цэгц байж, таныг тууштай дэмжсэн.
Одоо бол чадахгүй.
Шалтгаан нь:
1.Та ерөнхийлөгч болж аваад шударга ёс,эх орон ярьж МАН, Хүрэлсүх, Оюун-эрдэнэ нартай МАНАН үүсгэж зүрх сэтгэлээрээ таныг өдий хүртэл дэмжсэн АН-аа ялагдалд хөтөлсөн.Та Болд, Батзандан, Оюун-эрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан гэж 5 эх оронч залуу байна гэж аймгийн засаг дарга асан бид нарт хэлэхэд миний бие эрс дургүйцэж”Наад 5 чинь албан тушаал эрх мэдлийн төлөө дүр эсгэсэн байдаг л адгийн шаарууд гэж хэлээд таныг уурлуулж байсан.
Ажил албан тушаал авахгүй уих-ын байнгын хорооны дарга ч авахгүй гэж донгодож байсан 5 эх оронч чинь хаана явна.
а.Оюун-эрдэнэ -ерөнхий сайд
б.Аюурсайхан- уих-ын дэд дарга
в.Нямбаатар- хуулийн сайд
г.Лу.Болд -Богд банкиндаа 30.0 тэрбумын зээл авч цуслачихсан, элчин сайд.
д.Батзандан-капитал банкнаас 13.0 тэрбум авч цуслачихсан, элчин зөвлөх.
Таны дэмжсэн 5 эх оронч чинь ийм л бна.
2.Та үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрийгөө дахин дэвшихгүй өөрчлөлт санаатай санаагүй хийж Хүрэлсүхэд албаар тахимаа өгсөн.З.Энхболд руу чихээд гарсандаа.
Таны тохироогоор МАН ялж Оюун-эрдэнэ ерөнхий сайд, Хүрэлсүх ерөнхийлөгч болсон.
Дараагийн тавил нь та АН-ын дарга болж МАН, АН-ыг хуваан захирч засаглах шинэ МАНАН-ийн хуйвалдаан.Толгойлогч нь та өөрөө.
3.Та МАН-ын дарга Оюун-эрдэнийн зөвлөх.
“МАН-ЫН ДАРГА ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨВЛӨХ”таныг АН-ын дарга болно гэхээр сэтгэлд багтахгүй байна.
4.АН-ын өсөж өндийж яваа залуусын өмнүүр хөндөлддөг, итгэж нөхөрлөж явсан нөхдөө цагийн өнгөөр орхидог, зайлуулдаг.
Эдгээр шалтгаанаар таныг АН-ын даргад дэмжихгүй байгаа юм шүү.
Та одоо чадаж яваа, бяртай ч байгаа.
Зүдрүүхэн явахад чинь “ЭР ХҮНИЙ ЁСООР”дэмжсэн шүү.
Чадаж яваа үед чинь”ҮГҮЙ”
Өнөөдөр явагдаж байгаа сонгуульд та бүгдийн худалдаж авч байна.Санасандаа хүрээд ядарсан АН-аа дамлаад, ченжлээд зарчих юм билүү хэн мэдлээ.
Эр хүн эргэж буцах муухай, итгэлийн хулгайч хамгийн өөдгүй нь шүү гэж аав минь захидагсан.
БИ ТАНД ИТГЭХГҮЙ.
АН-ын гишүүн Дашийн ЦЭНДСҮРЭН
2022.03.31
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-2.1 ° C
-2.1 °
-2.1 °
33 %
4.2kmh
0 %
Дав
-0 °
Мяг
5 °
Лха
7 °
Пүр
10 °
Баа
10 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...