ДУЛААНХААН УУЛЫГ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР БОЛГОНО

АНГИЛАЛ :

     Булган аймгийн ИТХ Тэшиг сумын Дулаан хаан уулыг “Байгалийн цогцолборт газар” болгох саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд уламжилж байна. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоцтой, хамгаалах шаардлагатай амьтан, ургамал, хуш модны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг экологийн хувьд чухал ач холбогдол бүхий Дулаан хаан уул орчмын 15,5 мянган га газрыг “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах санал гаргалаа.

     Дулаан хаан уулын орчим нь Эг, Сэлэнгэ  голын ус зүйн сүлжээ бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй, Орхон-Сэлэнгийн савын дундаж уулсыг төлөөлөх энэ нутаг нь байгалийн унаган төрхөө сайн хадгалсан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг байна.

     Экологийн чухал ач холбогдолтой, хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай голуудын нам татам дагуух намгархаг нуга, уулсын ар хажуугаар тохиолдох тайгархаг шинэсэн, хусан ой, дундаж, нам уулсаар тохиолдох уулын хээр хослон гол мөрний өргөн хөндий, татмын нуга, цэнгэг уст гол, горхиуд, уулын хээр, ой мод хосолсон үзэсгэлэнт, байгалийн унаган төрхөөрөө байгаа газар юм. Тэшиг сумын орчмын бүс нутагт амьтны тухай хуульд сүүн тэжээлтэн, шувуу тус бүрээс нэг зүйл нэн ховор амьтнаар орсон байна. Эг, Сэлэнгийн бэлчир, түүний орчмын бүс нутагт амьдарч буй 11 зүйлийн сүүн тэжээлтэн, 47 зүйлийн шувуу, 3 зүйл хоёр нутагтан, мөлхөгчид, 5 зүйл загас, нийт 66 зүйлийн сээр нуруутан амьтан аль нэг хэлбэрийн эрх зүйл хамгаалалтад орсон нь тухайн нутгийн амьтны аймгийн удмын сангийн үнэт чанарыг илэрхийлэх нэг үндсэн үзүүлэлт төдийгүй энэ бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нэг чухал үндэслэл юм гэж мэргэжлийн байгууллага үзжээ.

     Байгаль орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөө ихэссээр байгаа өнөө үед ард түмний байгалиа хамгаалж ирсэн уламжлалт зан үйлд тулгуурлан хушин ойн нөөцийг авч үлдэх, Хойт Мөсөн далайн ай савд хамаарах голуудын эх, цутгал голууд, Орхон-Сэлэнгийн савын дундаж уулсын ойт хээрийн экосистемийг хамгаалахад байгаль хамгааллын дээд хэлбэр болох тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулан  дархлан хамгаалах явдал чухал ач холбогдолтой аж. Тухайн бүс нутгийг хамгаалалтад авснаар экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн нөлөөтэй юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
17 ° C
17 °
17 °
57 %
3.7kmh
100 %
Баа
24 °
Бям
25 °
Ням
22 °
Дав
27 °
Мяг
29 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...