Д.СУМЪЯАБАЗАР: ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИН ХҮСЭЛ, ЗОРИЛГОД ТАНЬ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

АНГИЛАЛ :

     Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад, ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУД АА!

     Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэж, монгол хүн бүрийн амь нас, эрүүл мэнд, гэр бүл, энх амгалан амьдралын төлөөх эрхэм үйлсэд тань талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе.

     Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтний өмнө олон шинэ боломж, ололт амжилт нээгдэж буй ч анагаахын шинжлэх ухаан хийгээд эмч, эмнэлгийн ажилтнуудын суурь мөн чанартай дүйж очихуйц энэрэн нигүүсэх, эмчлэн сувилах, өвчтөн нэг бүрийг оношлон эмчлэх, асран тэтгэх эрдэм мэдлэг, ур чадвар, сэтгэлийн боловсролтой дүйх нь үгүй юм. Энэ бол эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад Та бүхэндээ талархан хүндэтгэх учир шалтгааны нэгээхэн хэсэг бөгөөд Монгол Улс болоод монгол хүний төлөө гэсэн чин хүсэл зорилгод тань дахин талархал илэрхийлье.

     Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдварын хүнд үед Та бүгдийн ур чадвар, эрдэм мэдлэг, тэсвэр тэвчээр, үүрэг хариуцлагадаа эзэн байдаг мөн чанараар бахархахын зэрэгцээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт итгэх итгэл улам бүр батжиж, дэмжин хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн стратеги, алсын хараатай нэгтгэн төлөвлөхийг чухалчлан ажиллалаа.

     Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн харьяа эрүүл мэндийн 26 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 154 төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 1668 байгууллага, 1485 эмийн санд нийтдээ 18 мянга гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид ажиллаж, анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Иймд Улаанбаатар хотын шинэчлэл, Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн стратеги төлөвлөгөөний үндсэн гол зорилго нь ямагт эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсад Та бүгдийн ажлын байрны орчин нөхцөл, цалин урамшууллын шинэчилсэн тогтолцоо, нийгмийн баталгааг хангах хүний нөөцийн бодлого байх болно гэдгийг уламжилъя. Энэ нь Монгол хүний өмнө, Монгол Улсын тусгаар тогтнол, мөнх оршихуйн өмнө гүйцэтгэх монгол төрийн, нийслэл Улаанбаатар хотын онц чухал үүрэг, хариуцлага бөгөөд 1933 оноос тэмдэглэж ирсэн олон улсын эмч нарын баярын өдөр бол ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУД Та бүхэнд илэрхийлж буй хүн төрөлхтний, монгол түмний эрхэм хүндэтгэлийн ёсолгоо, талархал юм. Иймд Та бүхэндээ дахин хүндэтгэн ёсолж, талархан мэхийе.

     Мянган жаргалангийн үүдийг нээгч эрхэм хүндэт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад аа, цагаан нөмрөгт баатрууд аа Та бүхэндээ баярлалаа.

     Та бүхэндээ эрүүлийг хүсье. Энхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР  ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-23.4 ° C
-23.4 °
-23.4 °
76 %
11.1kmh
100 %
Ням
-24 °
Дав
-23 °
Мяг
-18 °
Лха
-14 °
Пүр
-13 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...