Украин улсын иргэд, тэр дундаа Солонгос иргэнтэй гэр бүл болсон хүмүүс гэр бүлийнхээ илүү олон гишүүнийг Өмнөд Солонгост урих боломжтой болно. Энэ тухай өнөөдөр БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдээллээ. Тодруулбал, гэр бүлийн урилгыг зөвхөн эцэг эх, эхнэр нөхөр, насанд хүрээгүй хүүхдэд нь олгодог байсан бол цаашид ах, эгч, эмээ өвөөгөө тус улсад урилгаар ирүүлэх боломжтой болсон байна. Мөн Хууль зүйн яамны мэдэгдэлд “Өмнөд Солонгост богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух визтэй Украин улсын иргэдийг тус улсын байдал тогтворжих хүртэл оршин суухыг зөвшөөрнө” гэж дурджээ. Энэ сарын эхээр засгийн газар хосолмол соёлт гэр бүлийн Украинчууд болон Өмнөд Солонгост удаан хугацаагаар оршин суух Украины иргэдийн гэр бүлийнхэнд виз мэдүүлэх үйл явцыг хялбаршуулсан байна. Энэ арга хэмжээний дагуу Өмнөд Солонгост нэвтрэх виз авсан украин иргэдийн тоо ням гарагийн байдлаар 220 болж нэмэгджээ. Үүнээс өмнө 164 хүн ирсэн гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлэв
БНСУ УКРАЙНЧУУДАД ОЛНООР ВИЗ ОЛГОНО

+1
+1
+1
+1
+1