С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

АНГИЛАЛ :

Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо болж өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй элит бөөн гараатэй уралдаанд манай дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй Элит ангилалд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ. Казахстаны Игор Чжан, Японы Х.Масуда нар тасарч, барианд зэрэг шахам ороход казах дугуйчин түрүүлж, япон удаалан манай тамирчин хүрэл дээр буув. Эрэгтэй элит ангилалд өнөөдөр 12 улсын 41 тамирчид өрсөлдсөний дунд манай ОУХМ С.Жамбалжамцаас гадна ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Билгүүнжаргал нар гараанд гарсан юм. Өдөр болсон эмэгтэй элит ангилалд ОУХМ Ц. Солонго 12 улсын 40 тамирчидтай өрсөлдөж 10 байрт орсон. Манай тамирчин маш сайн өрсөлдсөн бөгөөд Эхний 10 байрт орсон тамирчид бүгд ганц секундын дотор барианд орсон юм.  Монголын баг тамирчид ийнхүү “Тажикистан 2022” Азийн АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.

+1
4
+1
0
+1
2
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-24.1 ° C
-24.1 °
-24.1 °
75 %
10.6kmh
100 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...