ХОЁР СУМАНД ХОРИО ЦЭЭР ТОГТООВ

     Баян-Өлгий аймгийн Өлгий, Алтанцөгц суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.

     Тэгвэл Алтанцөгц, Бугат суманд нэмж мал өвчилсөн тул гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний голомтыг хумих, таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг даргын 2022 оны 194 дүгээр захирамж гарч, Алтанцөгц сумын 1, 4 дүгээр баг, Бугат сумын 1, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ сарын 28-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоон хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо. Хязгаарлалт 20 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

     Үүнтэй холбогдуулан Өлгий сумын «Хотгорын хөтөл»-ийн хяналтын цэгээр зөвхөн нүүрс тээврийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний, Бугат сумын «Хар үзүүр», Алтанцөгц сумын «Хүйтэн хөтөл», Баяннуур сумын Морины барианы хяналтын цэгүүдээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон шатахуун тээврийн хэрэгслүүдийг холбогдох бичиг баримтуудыг үндэслэн ариутгал, халдваргүйтгэл хийж нэвтрүүлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
16.3 ° C
16.3 °
16.3 °
60 %
9.4kmh
0 %
Лха
22 °
Пүр
20 °
Баа
25 °
Бям
24 °
Ням
17 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...