НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ НЭРТЭЙ УЛИГЛАЛ

АНГИЛАЛ :

     Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр УИХ дээр “Нээлттэй сонсгол” нэртэй улигласан жүжиг үргэлжилж байна. Улиглал гэхийн учир нь олон нийт уг нь Хөгжлийн банкийг чухам хэн хэн гэдэг улс төрч, эрх мэдэлтнүүд албан тушаалын давуу байдлаа ашиглаж, тоносон юм бэ гэдэгт л хариулт хүлээсээр байгаа. Үнэхээр улс төрчдийн нөлөө орсон юм уу? Орсон бол хэн хэн яаж нөлөөлсөн юм гэдэг л сонин. Бусдаар бол тухайн банкнаас ямар ямар нэртэй компани хэд хэдэн тэрбумыг зээл нэрээр авчихаад төлөхгүй байгааг аль эрт бүгд мэдчихсэн. Гэтэл нэгэнт нийтэд ил болчихсон мэдээллийг давтан улигласаар л байна.

      Бүр “Улс төрчдийн хамаарал бүхий” гэсэн сүрхий нэртэй жагсаалт гаргаж, түүнийг нь нам, бүлэглэлийн хөлсний бичээчид улс төржүүлэн сэвэж байх жишээний. Уучлаарай, наад “хамаарал бүхий” гэдгийг чинь бөөн зардал чирэгдэл болж олон сар ажиллаж байгаа Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илрүүлчихсэн юм ерөөсөө биш. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хардах эрхийнхээ хүрээнд нээлттэй болон хаалттай мэдээллийг шүүрдээд шүүгээд аль эрт бичээд нийтэлчихсэн шүү дээ. Энд улс төрч, албан тушаалтнуудын илэрхий хамаарал бүхий компаниуд ч бий. Шууд хамааралгүй хэрнээ хардуулж сэрдүүлж, холбуулж гүтгүүлж буй нь олон.

     Тиймээс өнөөдрийн нээлттэй сонсгол дээр нэгэнт ил болчихсон ийм улиг зүйлийг бус чухам хэн гэдэг албан тушаалтан яг яаж нөлөөлж ямар хэмжээний зээл авч, түүнийгээ яаж зувчуулсан юм бэ, ийм тохиолдолд ямар хариуцлага авах юм бэ, чухам хариуцлага тооцох юм уу, хариуцлага тооцох алхамууд хийж байгаа юу гэх зэрэг чухал асуудлыг ярих ёстой. Гэтэл байдаггүй ээ. Ёстой “нөгөө л юмаа ярьж байна” гэдэг орчуулагчийн онигоо шиг юм болж байна.

     Чухамдаа төр, нийтийн өмчийг шамшигдуулсан асуудалд улс төрч, эрх мэдэлтний хамаарлыг яаж тодорхойлох вэ гэдгийг хуульчлаад өгчихсөн. Тиймээс яг хуулийн зүйл заалт зөрчиж, эрх мэдэл, давуу байдлаа ашигласан юм уу, үгүй юү гэдгийг л тодорхой болгох нь чухал. Зүгээр тухайн асуудал үүсэх үед ямар нэг албан тушаалтай байсан болгоныг шууд хамааруулаад байх нь шал утгагүй л дээ. Мөн ямар нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний хамаарал бүхий бизнесийн байгууллага энэ улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй шүү дээ. Тэр байтугай төр, хувийн хэвшлээс ямар нэг зээл, дэмжлэг авах ч эрхтэй. Энэ чинь чөлөөт ардчилсан нийгэм. Гагц тухайн албан тушаалтан хуулийн дагуу ашиг сонирхол, хөрөнгө орлогоо мэдүүлдэг байх, ашиг сонирхлын зөрчил бүхий үйл ажиллагаа явуулахгүй байх, үйлдэл, шийдвэр гаргахгүй байх ёстой.

      Бүр хуулийн нэр томьёогоор нь задлаад ярьвал “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлдэг. Харин “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Тиймээс зүгээр нэг хэвлэлээр хардаж, эсвэл нам бүлэглэлийн захиалгаар нэр холбож бичсэн төдийгөөр “Хамаарал бүхий” болчихдог юм биш. Хамааралтай байлаа гэхэд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл яг хийсэн юм уу, яг нөлөөлсөн юм уу гэдэгт тайлбар авах нь олон нийтэд ч хэрэгтэй, тухайн хардагдаж сэрдэгдэж буй хүмүүст ч хэрэгтэй юм. Түүнээс биш УИХ дээр нээлттэй сонсгол хийж байгаа нэрээр хов жив шиг юм яриад сууж болохгүй. Яагаад гэвэл манай улс хүний эрхийг дээдэлж, хувийн өмчийг хамгаалдаг ардчилсан улс. Хэвлэл мэдээлэл нь шар байж болно гэхэд ядаж УИХ болоод төрийн институци нь хүртэл ийм “шар” баймааргүй байна. Ховоор бус хуулийн хүрээнд тодорхой ажиллаж, төр, нийтийн өмчид учирсан том хохирлын асуудлыг шийдье.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
20.9 ° C
20.9 °
20.9 °
43 %
4.2kmh
77 %
Баа
20 °
Бям
20 °
Ням
20 °
Дав
26 °
Мяг
32 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...