САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН ХОХИРОЛ 13 ТЭРБУМААС ДАВЖЭЭ

АНГИЛАЛ :

     Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сарын байдлаар залилах гэмт хэрэг 2360 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 31.5 хувийг залилах гэмт хэрэг, үүнээс цахим залилах гэмт хэрэг 72,5 хувийг эзэлж байгаатай холбогдуулан дүүргийн прокурортой хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилгоор 03 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 1-ний хооронд 60 хоногийн хугацаатай арга хэмжээг зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр төлбөр тооцоог шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагас  анхааруулж байна.

     Гэмт этгээд нь эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх, авах, худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр урьд олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах зэрэг хэлбэрээр иргэдийг хохироож байна гэж Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Хандсүрэн ярилаа.

     Мөн 2021 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. 6000 гаруй залилах гэмт хэргээс 1000 орчим нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас иргэд цахим орчинд цагийг өнгөрүүлэх хугацаа нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгж байгууллага цахимаар буюу интернет орчинд ажил үйлчилгээгээ явуулж байгаатай холбоотойгоор нэмэгдсэн. Статистикийн мэдээллээс авч үзвэл залилах гэмт хэрэгт өртөж байгаа хохирогчдын дийлэнх нь 20-50 насны иргэд 50 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.

     2021 онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Иргэдийн цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байгаа учир гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байгаа юм.

     Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ:

  • 2016 онд хоёр орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол
  • 2017 онд 6.4 тэрбум,
  • 2018 онд 9.9 тэрбум,
  • 2019 он гарсаар 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам өссөөр байна.

     Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

      Залилах гэмт хэргийг судалж үзэхэд 2015, 2016 онд ихэвчлэн визний залилан бүртгэгддэг байна. Гадаад улсад ажилд зуучилж өгнө, сургалтад хамруулж өгнө гэх мэт. 2017 онд шинэ Эрүүгийн хууль хэрэгжсэнтэй холбоотой шинэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд бол цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Жишээлбэл: Гадаад улс руу мөнгө шилжүүлэх, бараа материал цахим дэлгүүрээс захиалах,  интернет банкаар бусад руу мөнгө шилжүүлэх гэх мэтээр иргэдийг залилж байна. 2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.3-т зүйлчилж өгсөн байдаг. 6 сараас эхлэн 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх санкцтай байдаг.

     Зарим гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардаж Эрүүгийн хэрэг үүсгэдэг бол Залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй, бусдын өмчлөлд байгаа зүйлийг л хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгддэг гэж Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням мэдээлэв.

     Хохирогч иргэн “Миний хувьд цахим орчин ихээр ашигладаг. Ер нь гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд цахимаар л худалдан авалт хийдэг. Гэрээс гарах боломжгүй учраас онлайн дэлгүүрээс л захиалж авдаг юм. Гэтэл бараа захиалаад ингээд залилуулчихна гэж огт бодоогүй. Өөрөө хохирчихсон байж байна .Үнэхээр гомдолтой байна” гэж ярьжээ.

     Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр төлбөр тооцоог шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагас  анхааруулж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
37 %
2kmh
0 %
Бям
-14 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...