НОГООН ХӨГЖЛИЙН ДЭВШИЛТЭТ БОДЛОГОД ШИЛЖИНЭ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ЦАГ АЛДАЛГҮЙ НОГООН ХӨГЖЛИЙН ДЭВШИЛТЭТ БОДЛОГОД ШИЛЖИНЭ

     “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” сэдвээр Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.

     Тус чуулганаар, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлах, эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд танилцуулах зөвлөм гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшил хамтран ажиллах түншлэлд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаа тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр онцоллоо. Тэрбээр, “Цар тахлын хүндрэл дуусаагүй энэ үед дэлхийн геолопитикт зэвсэгт мөргөлдөөн давхацсан амаргүй нөхцөл байдал бий болж байгаа ч энэ бол цаг хугацааны асуудал. Харин та бидний өмнө тулж буй дэлхийн дулаарал, цөлжилт нь хүн төрөлхтөн байх эсэхийг шийдэх том заналхийлэл юм. Тиймээс бид урьд урьдынхаас илүү нягт хамтран ажиллаж, хүн төрөлхтөний нэн амаргүй эрсдэлийг тооцож хамтын ажиллагаагаа идэхвжүүлэх учиртай” хэмээн тодотгов.

     Манай улсын цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 90 хувь нь цөлжих эрсдэлд орж, ундны усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг үзүүлэлт жил бүр урагшилж буйг дурдав.

     Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан, хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлийг арилган эдийн засгаа тэлэхээр дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод Ногоон хөгжлийн сэргэлт нь зургаан багц асуудлын нэг болсныг тэмдэглээд, “Шинэ сэргэлтийн бодлогыг УИХ-аар батлах үед, олон улсын байгуулагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа энэ үед төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсад шинэ сорилтыг бий болгож буйг тэмдэглэж байсан. Энэ нь цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байгааг өмнө нь хэлж байсан” хэмээгээд, уур амьсгалын өөрчлөтийн эсрэг төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн салбартай хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулах юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.

     Ташрамд дурдахад, “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг энэ сарын 21, 22-нд болсон. Улмаар энэ сарын 24-нд “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдвээр УУХҮЯ, 25-нд “Хот хөдөөгийн сэргэлт” сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд “Боомтын сэргэлт” сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
37 %
2kmh
0 %
Бям
-14 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...