ОСКАР-2022: БҮСГҮЙЧҮҮД ХЭРХЭН ГАНГАРАВ

2022 оны Оскарын шагнал гардуулах улаан хивсний ёслолын үеэр алдартнууд хэрхэн хувцасласныг сонирхуулъя.  Бүсгүйчүүдийн гангараа үргэлж олны анхаарлыг татаж байдаг билээ.

Нүд гялбам Зендаяа

Зендаяа яг л алмааз шиг гялалзаж байв. Зендаяа энэ удаа мөн л Valentino Couture брэндийг сонгожээ. Тэрбээр өнгөрсөн жил тус брэндийг намирсан гар даашинзаар гангарч байсан юм. Харин энэ үдэг мөнгөлөг гялтганасан урт банзал, богино цагаан торгон цамцаар дэгжирхэв. Түүний алмаазан бугуйвч, зүүсгэл хувцаслалтыг нь улам ч тодотгосон гэлтэй.

Халуухан, хэнэггүй Кристен Стюарт

   Жүжигчин бүсгүй энэ үдэш  Chanel-ийг сонгожээ. Тэрбээр улаан хивсний ёслолын дүрмийг зөрчдөгөөрөө алдартай.  Кристен Стюарт энэ удаа костюмныхаа дор жижигхэн, богинохон хар өмд өмссөн нь олны анхаарлыг татаж, “халуухан” хэмээх тодотгол хүртэв.

Гайхалтай цэгцтэй Ума Турман

Ума Турман энэ үдэш өөрийн “Pulp Fiction” киноны дүр Миа Уоллестад хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр торгомсог, товчтой цагаан цамцыг Боттега Венетагийн урт хар банзалтай хослуулан өмссөн нь дээрх дүрий хувцаслалттай холбоотой аж. Түүний нэг ч үрчлээгүй, гайхалтай цэгцтэй тус хувцаслалтыг энэ үдшийг хамгийн тод дүр төрхийн нэг байсныг алдартай сэтгүүлүүд онцолжээ.

Кирстен Данстийн сарнайн дэлбээ мэт даашинз

Кирстен Данст 2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолд нөхөр Жесси Племонсын хамт хүрэлцэн ирсэн бөгөөд ягаан өнгийн Vintage даашинз өмсөв. Данстийн хээ угалз бүхий сарнайн дэлбээг санагдуулам ягаан даашинз нь 2022 оны Кристиан Лакрусын загвар юм.

Гэрт өмсвөл илүү тухтай

Майя Рудольфийн өмссөн сул загварын улбар шар даашинзыг “гэрээсээ ажиллахдаа өмсвөл илүү тухтай. Бүр нойрмоглож ч магад” хэмээн хошигнож байна.

Жада Пинкетт Смитийн даашинз энэ үдшийн дэгжин, сонин хачин хувцаслалтын тоонд зүй ёсоор багтаж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
30.1 ° C
30.1 °
30.1 °
12 %
2.9kmh
0 %
Мяг
30 °
Лха
23 °
Пүр
22 °
Баа
27 °
Бям
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...