АМЬДРАЛ ӨӨРЧИЛСӨН БОДОЛ

АНГИЛАЛ :
     Хичээлд сонирхолгүй байсан тул 10-р ангиа төгсөөд их сургуулийн тооны шалгалтанд тэнцсэнгүй.
     Ингээд бөөн юм болж байж Нягтлан бодогчийн ангид ямар мэргэжил болохыг нь ч ойлголгүй орсон. Ня-бо мэргэжилд татагдаж дурласангүй.
Харин 3-р курс орох болоход анх удаа амьдралаа нэг дүгнэж бодсон юм. Шоу, тоглоом, америк явахаас өөр юм бодохгүй явсан би анх удаа нөхцөл байдлын анализ хийсэн нь тэр.
     Америк явах худлаа болж, өөр мэргэжил сонгоно гэвэл мөнгө төгрөг ч үгүй, юунд дуртайгаа ч ойлгохгүй явав.
     Тэгээд бодсон нь…
     Амьдралынхаа 20 жилийг сурахад зарцуулсан гэх боловч хичээлд дургүй (заах арга барил нь надад таараагүй бололтой) иймд юм сурсангүй.
Одоо мэргэжлээ солино гэвэл дэндүү хугацаа алдсан, бас мөнгө алга.
Тэгэхээр дургүй ч гэсэн анх удаа хичээл зүтгэл гаргаад ня-бо мэргэжлээ эзэмшье…
Энэ ганцхан эрүүл саруул бодол миний амьдралыг өөрчилж би дээд сургуулиа онц дипломтой төгссөн. Үүнд маань тусалж дэмжсэн олон хүмүүст талархая.
Олон зөвөлгөө харлаа. ДУРТАЙ ажлаа хий, ДУРТАЙ юмаа сур гэж. Амьдрал тийм хялбар гэж үү?!
     Дуртай ажил, хичээлээ сонгоод явах тийм боломж хэдэн хүнд байх вэ.
Харин амьдрал бол өөрт байгаа боломжоо үнэлж, урдаа байгаа ажил-хичээлээ төгс сайн — чин сэтгэлээсээ хийх тухай юм шүү.
     Дур, шохоорхолоо удирдаж, өөрийнхөө өмнө байгаа ажлаа чин сэтгэлээсээ хий. Зөөгч, угаагч, худалдагч, ня-бо, инженер бүх ажил сайхан. Тэр ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал дараагийн шатанд гарах нь гарцаагүй.
Би хэзээ ч захирал болно, амжилтанд хүрнэ, улс орны төвшинд ажиллана гэж бодох нь битгий хэл мөрөөдөж ч байгаагүй. Над шиг дундажийн дундаж толгойтой, элдэв крангүй хүнд бодох ч юм биш байв.
     Гагцхүү өмнөө байгаа боломжийг гололгүй, чин сэтгэлээсээ ажлаа хийж сурсан. Өөрийгөө жолоодож сурсанд л байгаа юм.
Өлзийбаярын ГАНЗОРИГ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
24.7 ° C
24.7 °
24.7 °
38 %
4.1kmh
0 %
Пүр
27 °
Баа
32 °
Бям
26 °
Ням
20 °
Дав
26 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...