Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ээлжит чуулган өнөөдөр/2022.03.28/ болж, шинэ Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг олонхи төлөөлөгчийн саналаар сонгогдлоо.
Энэ удаагийн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн. Сонгуулийн явцад Х.Баттулга нэрээ татаж, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар сүүлийн шатанд өрсөлдсөн бөгөөд ийнхүү Б.Баттүшиг илт давуу саналаар ялалт байгуулжээ.
+1
+1
+1
+1
+1