Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам дээр вагон осолдсон хэрэг гарлаа гэсэн мэдээлэл өнөөдөр гарсан юм. Тэгвэл энэ талаар Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтнүүд яаралтай хэвлэлийн хурал зарлан тайлбар мэдээлэл өглөө. Тэд уг асуудлыг Осол бус Гологдол гэж тодотголоо.
Тодруулбал, уг төмөр замыг саяхан ашиглалтын түр горим буюу зүгшрүүлэх тээврийн чиглэлээр ашиглаж эхлээд байгаа. Харин өчигдөр болсон асуудал нь осол биш бөгөөд ямар нэг хохирол учирсан эсэхийг 7-14 хоногийн хугацаанд шалгаж тогтооно. Газар дээр нь комисс ажиллаж байгаа. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хохирсон зүйл байхгүй. Хөдлөх бүрэлдэхүүн замаас гарах тохиолдол байдаг хэмээн тайлбарласан юм. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоогүй, аж ахуйн зориулалттай барилгын ажлын явцад гарсан гэв. Тодруулбал, вагон осолдоогүй 1 вагоны 2 тэргэнцэр замаас гарсан юм байна.
Вагоны тэргэнцэр замаас гарахыг мэргэжлийн хэллэгээр осол бус гологдол гэж үздэг. юм байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн асуудалд хамааралгүй өөр ослын зураг бүхий мэдээлэл оруулж байна гэсэн юм.