ЗӨВХӨН 16 ЧИГЛЭЛИЙН ОБЪЕКТ ХАШААТАЙ БАЙХЫГ ЗӨВШӨӨРНӨ

     Нийслэл хотод зөвшөөрөлгүй хашаа хайсуудыг чөлөөлж эхлээд байгаа билээ. Тэгвэл ямар газрууд хашаа хайстай байх эрхтэй болон эрхгүй байх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр танилцууллаа.

     Дараах 16 байгууллагаас бусад нь хашаа, хайс барих эрхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, танай байгууллага дараах 16 салбар чиглэлд хамаардаггүй бол барилга байгууламжаа тойруулан барьсан хашаа хайсаа сайн дураараа буулгаж авах нь оновчтой шийдэл болно гэсэн үг. Эс бөгөөс нийслэлээс албадан чөлөөлөх ажил үргэлжилнэ гэдгийг мэдээлээд байна.

  1. Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтын байгууллагууд, тусгай объект
  2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар
  3. Цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд
  4. Ерөнхий боловсролын сургууль, Ерөнхий боловсролын тусгай сургууль
  5. II, III шатлалын эмнэлэг
  6. Инженерийн дэд бүтцийн барилга байгууламж
  7. Цэнгэлдэх болон цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн
  8. Гадна авто цогцолбор болон техникийн зах, ил худалдааны зах /хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг зөвшөөрөгдсөн задгай талбайд бөөний болон жижиглэнгээр худалдаалах үйл ажиллагааг/
  9. Бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас
  10. Цацраг идэвхит болон химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх, ашиглах зориулалтын барилга байгууламж
  11. Энгийн болон аюултай хог хаягдлын цэгийн барилга байгууламж
  12. Үйлдвэрлэл, агуулахын зориулалтын эдэлбэр газар, цогцолбор, барилга байгууламж
  13. Түүх, соёлын өв, дурсгалт газар, хийд, тэдгээрийн барилга байгууламж
  14. Амралт сувилал, хүүхдийн зуслангийн зориулалттай барилга байгууламж
  15. Амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж, эзэмшиж байгаа эдэлбэр газар
  16. Төрөл бүрийн зориулалтын спортын талбай
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
1

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
27.1 ° C
27.1 °
27.1 °
30 %
3.4kmh
0 %
Дав
27 °
Мяг
29 °
Лха
27 °
Пүр
34 °
Баа
25 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...