ЭМЯ: ТАВДУГААР ТУНГ ЭХЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА

АНГИЛАЛ :

Нийслэлийн хэмжээнд 39 цэгт 156 эмч ажилтан ажиллах бол маргааш дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.  Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд иргэдийн 75.2 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол мөн 72.1 хувь нь хоёрдугаар тунгаа тариулжээ. Гурав дахь тунд 53.4 хувь хамрагдсан бол дөрөв дэх тун 6.4 хувьтай байгаа юм.

Тэгвэл тавдугаар тунг эхлүүлэх тухай яригдаж эхэллээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Одоогоор вакцинжуулалтын судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана” гэж мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас тодруулбал ” Өнөөдрийн байдлаар тавдугаар тунг эхлүүлэх албан ёсны шийдвэр гараагүй. Халдварын тархалт буурсан тул тавдугаар тунг эхлүүлэх тухай яригдаагүй байна. Харин цаашид халдварын давалгаа дэгдэж болзошгүй нөхцөлд шаардлагатай гэж үзвэл нэмэлт тунг эхлүүлнэ. Хэдийгээр Covid-19 халдвараар хоногт цөөхөн хүн өвдөж байгаа ч тайвширч болохгүй. Иргэд нэмэлт гурав болон дөрөвдүгээр тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Ингэснээр халдварт өртөх эрсдэлийг 50 хувь бууруулна” гэлээ.

Иймд цаашид Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт томуугийн товлолт вакцин шиг болох бололтой. Харин өнөөдрийг хүртэл 12-оос доош насны хүүхдийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах тухай шийдвэр гараагүй байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
16.3 ° C
16.3 °
16.3 °
60 %
9.4kmh
0 %
Лха
22 °
Пүр
20 °
Баа
25 °
Бям
24 °
Ням
17 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...