ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны үүдэнд иргэд өнөөдөр жагслаа. Тэд “No War” нэртэй тайван жагсаал дор Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг уучлалт гуйж огцрохыг шаардав. Учир нь, энэ сарын 24-нд Элчин сайд И.К.Азизов нь “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэж цахим хуудсаараа нийтэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Үүний хариуд Ардчилсан намын зүгээс түүнийг эл нийтлэлийнхээ хариуд уучлал гуйх ёстой гэсэн мэдэгдэл гаргаад буй.
+1
+1
+1
+1
+1