Дэлхийн чиг хандлагын дагуу манай улсад амины орон сууцны эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Агаарын бохирдол, автомашины түгжрэлээс залхсан иргэд тав тухтай, эрүүл эко орчин амьдрахыг илүүд үзэх болсон. Тэгвэл Улаанбаатар хотын ойр орчимд хаус хорооллын төсөл хэрэгжүүлж буй компаниудын цогц мэдээлэл бүхий “HOUSE EXPO-2022” үзэсгэлэн арга хэмжээ болж байна. Энэ хүрээнд хаусны зах зээлтэй холбоотой бүхий л сэдвийн хэлэлцүүлэг өрнөх юм.
+1
+1
+1
+1
+1