Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийн нэр нэгэнт тодорхой болсон билээ. Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 28-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болно.
“Оскар”-ын наадмын шагнал гардуулах ёслолыг гурван жилийн дараа анх удаа хөтлөгчтэй зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмыг Режина Хол, Эми Шумер, Ванда Сайкс нар хөтлөхөөр болсон билээ. Манай сайтын зүгээс нэр дэвшсэн уран бүтээлүүдийг танилцуулж байна. Эдгээр нэр дэвшсэн бүтээлүүдээс хэдийг нь үзсэн байна. Ямар ямар бүтээл шагнал авах бол?
+1
+1
+1
+1
+1