Сүүлийн өдрүүдэд “Ирэх тавдугаар сарын 1-нээс нотариат орох шаардлагагүй болно” гэсэн агуулгатай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл Монголын нотариатчдын танхимаас мэдэгдэл гаргаж, дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Тодруулбал, хууль тогтоомжид нотариатч гэрээ гэрчлэхгүй байхаар тусгаагүй, “Цахим үндэстэн” хөтөлбөрт ч ийм агуулга байхгүй тул ташаа мэдээлэл тараасан хэвлэлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон гэжээ.
+1
+1
+1
+1
+1