АН-ЫНХАН ЯГ…

     Д.Мөнх-Эрдэнэ яг таарсан болгон руугаа хий боргодог нохой шиг. Гэхдээ үнэхээр урдуураа улаан хөлтийг гишгүүлдэггүй хоточ нохой огтоос биш. Үхэр мал, үнэг чоно гээд юу л бол юу руу хуцна. Заримдаа эзнээ ч танихгүй дайрах нь бий. Гэвчиг яг зуугаад авдаг, зузаан гуянд нь соёогоо шигтгэдэг нь нэгэнт биш болохоор хүмүүс тоохоо ч больж. “Энэ нэг яр яр гэсэн юм ядаргаатай шүү” гэдэг болж дээ.

     С.Эрдэнэ яг харамч нохой шиг. Мөлжөөд дуусчихсан хоосон ястай заваан идүүрээ дарж хэвтчихээд хэнийг ч ойртуулахгүй архираад гаслаад гийнаад байдаг. Ийм ярдаг нохойг босоод явчихвал хүмүүс идүүрийг нь цэвэрлээд өгчихнө.

     Тэр бас мал барьдаг нохой шиг маш муу зантай. Малчдын хувьд гэрийн нохой мал урах нь том аюул. Нэгэнт мал ураад сурчихсан нохой барагтай бол засал авдаггүй. Чулуугаар шидэж, модоор нүдээд ч нэмэргүй. Нэгэнт эзэн хүнээсээ урваж, эрдэнэт малаа урсан нохойг хүзүүнд нь хүнд төмөр уяад хөөж явуулна. Гэлээ ч өнөө муу зант чинь мөчөөгүй өгнө гэж байхгүй өөдгүй үйлээ хийсээр л байна. Зүгээр ч үгүй сүүлдээ хээрийн сааралтай нийлээд ёстой нэг гай болно доо. Тэгээд эцсийн зогсоол нь тодорхой… Уур унтуу нь дээд цэгтээ тулсан малчдад нам буудуулах таагүй тавилан хүлээж байдаг.

     Э.Бат-Үүл яг зөнөсөн нохой шиг. Хотны зах руу боохой ойртож, ноход шуугихад гайгүй сүрхий хуцаж харайлгаж байснаа өөрийн талынхнаа андуураад ноцчихно. Заримдаа бүр зүүн талд чоно явж байхад баруун тийш боргож давхиад хамаг нохдоо төөрөгдүүлнэ. Уг нь ч залуудаа хотонд тун сайн тайга байлаа л даа. Цаг цагаараа байдаггүй ээ гэж. Аргагүй дээ.

     З.Энхболд яг бэлтрэг шиг. Хүний өөдөөс харж чадахгүй гөлөн гөлөн хийгээд байдаг хэрнээ үүрэн дотроо их даам. Чухам цор цор хийнэ. Бас мөчөөгүй өгөхгүй найгүй зуумхай. Гэвч бэлтрэг болгон чоно болдоггүй. Зи-ч чоно болох заяа нь дутсан амьтан. Хоолоо тааруулж идэж, хорвоогийн жамыг зөв дагаагүйгээс болоод бэлтрэг чигээрээ өтөлчихсөн юм.

      Ц.Элбэгдорж яг буудуулдаггүй тарвага шиг. Хаана хошгирохоо маш сайн мэднэ. Хашир анчин явж байвал газрын хаанаас ширгэсээр байгаад алга болчихно. Гэмгүй амьтдын өмнө бол бараг л концерт тоглоно гээч. Ёстой нэг хорхойг нь гозойтол хошгирно доо. Гэхдээ тэр буудуулна гэж гонжийн жоо. Шүлсийг нь савируулж байгаад л ганцхан годхийгээд алга болно. Товчхондоо Эбэ бол “хошгоруулагч” биш “хошгорогч” юм. Тарваганы хошгирох дуун хэзээд хүмүүсийн хорхойг хүргэж загатнуулж байдаг аа.

     Д.Сосорбарам яг эзэнгүй нохой шиг. Эзэнгүй золбин ноход л энд тэнд хий эргэж, хий яргиж явдаг сан. Со ч мөн тийм л болж дээ зайлуул. Шал танихгүй айлын гадна ирж хэвтчихээд ирж яваа хүн рүү чухам сүрхий хуцна. Айлын эзэн нохойдоо хоол өгч байтал өөрийн юм шиг түрүүлж дайран идэх гэж үзнэ. Чулуугаар шидээд хөөхөөр хол явахгүй. Очиё гэхнээ ч газар үгүй. Чухам өөрийн гэр орныг голж шилэн ийш тийш сагсалзаж явсан ноход сүүлдээ ингээд хэн ч биш болдог доо.

     Д.Ганбат яг усан гахай шиг. Усан гахай нь өөрийгөө саатуулах дуртай амьтан гэдэг. Тэгвэл мань Ганбаа ч байнга л өөрийгөө саатуулж, хөөрхөн хөөрхөн юм ярьж байдаг. Хүмүүс ч түүнийг төрийн түшээ гэж харахаасаа илүү тоглоом тохууны “хэрэгсэл” болгож, хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь шоолон баясацгаана. Хүн гээч нээрэн янз бүрийн “амьтан” тэжээх сонирхолтой байх юм даа.

     Х.Тэмүүжин яг тэлээ нохой шиг. Хоёр эх хөхдөг ишиг хургыг “тэлээ” гэдэг бол хоёр айлын хоол зэрэг иддэг нохой ч мөн “тэлээ нохой” болно. Уг нь нохой гээч амьтан нэгэнт өөр айлд урваад явчихсан бол эргэж хэзээ ч ирдэггүй. Тэр бүү хэл, орхиж явсан айлд нь муу, очсон айлдаа сайн гэж үздэг. Гэтэл Х.Тэмүүжин аль талд урвасан нь мэдэгддэггүй, хоёр талд “хооллоод” явдаг сонин нөхөр. Энэ нь зөвхөн нам доторх асуудал ч биш. Монгол Улсынхаа Хууль зүйн сайд байхдаа гадаадад мэдээлэл дамжуулж байсан “гар” даа.

      О.Цогтгэрэл яг айлд ороход зүгээр хэрнээ гарахад дайрдаг нохой шиг. Төдийгөөс өдий хүртэл намын дарга болох гэж хамгийн төвч, зөв байр суурьтай байж ирсэн О.Цогтгэрэл шинэ сонгуулийн босгон дээр яаран сандран хоёр мэдэгдэл хийсэн нь түүнийг угтаа ямар “нохой” байсныг нь илчлэв. Тодруулбал, “Эв нэгдэл” гэх үгийг хамгийн олон хэлсэн хэрнээ нэгэнт өөрөө дарга болох шаансгүйг мэдүүт нөхдийнхөө араас зүү шиг хорон үг шидэж тэнэгтэв. Энэ нь түүнийг айлд ороход зүв зүгээр хэрнээ хар сэргүй гараад явж байтал араас дайрдаг “нохой” лугаа адил харагдуулж байна.

     Ж.Батсуурь яг үнэг шиг. Өчнөөн удаан хүзүү сээрээрээ хэлхэлдэж явсан нөхдөө дотоод сонгуулийн өрсөлдөөний босгон дээр улайм цайм муулж, чухам л гэмт хэрэгтэн, хорвоо даахгүй нүгэлтэн мэтээр зарласан нь Ж.Батсуурийг үнэгнээс зальтайг илчлэв. Гэхдээ заль гэхээсээ гэнэн тэнэг “чанар” ч үнэгэнд бий л дээ. Үнэг хүн амьтнаас амь дүйн зугатаж явсан хэрнээ ганц гүвээ даваад л мартчихсан хулгана зурам эргүүлээд явж байдаг. Яг түүн шиг Ж.Батсуурь хэний зөвлөх хийж, юу ярьж явснаа, одоо яах гээд байгаагаа, цаашид яахаа ч гүвээ даваад л мартдаг нөхөр ажээ.

     Х.Баттулга яг арслан шиг. Тэр шальдар булдар юмыг ер тоодоггүй. “За яах вэ, галзуурч л бай та нар” гэсэн маягтай хэвтээд л байдаг. Тэгээд нохос, чонос улам даварч хамаг эзэмшил рүү нь аймшиггүй халдаж, ан ав хийж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхлүүт ганцхан архираад босоод ирнэ. Түүнийг хоолойгоо хүржигнүүлэн эвшээн сунайх зуурт л өнөө олон бужигнасан амьтас ор мөргүй бутран алга болцгооно. Харин увайгүй зальхай зарим нь урдуур хойгуур нь гийнан гүйлдэж, өвдөл цөвдөл горьдон тал засахыг яана.

     АН-ынхан яг цөөврүүд шиг. Ганц хоёроороо явахаар юу ч олж долж чаддаггүй арчаагүй хэрнээ олуулаа нийлэхээр арсланг ч бариад идчихдэг аюултай амьтад…

Д.Малчинхүү

+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...