Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын материалыг Засгийн газрын шийдвэрээр ил болголоо. Ингэснээр нууцын зэрэглэлтэй байсан гэрээнүүд болон нийт 132 хуудас материалтай олон нийт нэгбүрчлэн танилцах боломжтой болж байна.
Ил болсон нууц материалаас үзвэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор батлагдсан зөвхөн гадаад томилолтын зардал гэхэд л хагас тэрбум орчим, шагнал урамшууллын дүн 3.2 тэрбум, Блүүмберг ТВ-тэй зар сурталчилгааны гэрээ байгуулсан дүн 3.1 тэрбум төгрөг гэх мэтээр их хэмжээний үргүй зардал гарсан нь тодорхой боллоо.
Нууцын зэрэглэлээс ил болсон 132 хуудас материалыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС татаж үзнэ үү.
+1
+1
+1
+1
+1